Үйлчилгээ
Брэнд тусламж үйлчилгээ
Монгол Хьюндай эмнэлэг 2024 оноос 2026 оны эхний улирлын байдлаар Монгол, Солонгос эмч нарын хамтарсан баг маань монголд ховор хийгддэг болон гадагшаа явах заалттай, мөн давтан мэс засал зэрэг 450 гаруй мэс заслыг маш амжилттай хийгээд байна.
Монгол Хьюндай эмнэлэг 2024 оноос 2026 оны эхний улирлын байдлаар Монгол, Солонгос эмч нарын хамтарсан баг маань монголд ховор хийгддэг болон гадагшаа явах заалттай, мөн давтан мэс засал зэрэг 450 гаруй мэс заслыг маш амжилттай хийгээд байна. Үүнээс өвдөг, түнхний хиймэл үе солих болон давтан үе солих, үений дурангийн мэс засал, спортын гэмтэл, ясны идээт үрэвсэл, хүүхдийн гэмтэл согогийн мэс заслууд дийлэнх хувийг эзэлж байна. Өвдөг, түнхний үе солих мэс заслын тухайд протез маш чухал байдаг Тэгвэл манай эмнэлэг Stryker брэндийн өвдөгний протезыг америкаас, түнхний протезыг Итали улсаас өвчтөндөө яг тохирсон насжилт урттай протезыг захиалан авч ирдэг давуу талтай.
Өвдөгний үе солих мэс засал, өвдөгний үе давтан солих мэс засал
Түнхний төрөлхийн мултрал, дутуу хөгжил
Түнхний үе бүтэн болон хэсэгчлэн солих
Хүүхдийн майга тавхай, тавхайн гажиг хөгжил засах мэс засал
Хөлийн тэнхлэг засах мэс заслыг дурангийн аргатай хавсарч хийх мэс засал
Үений дурангаар өвдөгний үений мөгөөрс болон шөрмөс холбоос сэргээх мэс засал
Урд, ард, хажуугийн чагтан холбоос сэргээх
Жийргэвч мөгөөрс өөлөх болон оёх
Үений мөгөөрс нөхөх
Үений дурангаар мөрний мөгөөрс, шөрмөс сэргээх
Ахиллын шөрмөс сэргээх мэс засал
Шагай үений дурангийн мэс засал
Шагайн үе солих мэс засал, шагайн үеийг үегүйжүүлэх мэс засал
Хөлийн 1- дүгээр хурууны муруй засах мэс засал
Ясны идээт үрэвсэл
Тархины саажилттай хүүхдийн шөрмөс суллах мэс засал
