Гэрээсээ бэлдэж ирэх зүйлс:
- Шүдний оо, сойз
- Гар нүүрийн алчуур, биеийн алчуур
- Саван, шампунь, сам
- Цайны аяга, халбага, сэрээ
- Гэрийн шаахай /үслэг биш/
- Биед эвтэйхэн солих хувцас
- Унтлагын хувцас
- Дотуур хувцас
- Утасны цэнэглэгч
- Эрэгтэй хүмүүс сахлын татуурга гэх мэт
- Эмэгтэй хүмүүс ариун цэврийн хэрэглэл, нүүр гар, биеийн тос гэх мэт
Санамж
Та зөвхөн зайлшгүй шаардлагатай эд зүйлсээ авч ирэх хэрэгтэй. Дараах зүйлсийг авчирсан тохиолдолд аюулгүй байдлыг өөрөө хангах эсвэл буцаана. Эд зүйлс алдагдсан тохиолдолд манайх хариуцлага хүлээхгүй.
- Үнэт эдлэл
- Бэлэн мөнгө, кредит карт
- Ухаалаг утас, цаг
- Зөөврийн компьютер, таблет гэх мэт
Үзлэг, эргэлт
Эмчийн үзлэгийн цаг
Долоо хоног бүрийн 1, 3, 5 дахь өдрүүдэд өглөө 09:00-10:00 хооронд эмч нар тойрон үзлэг хийнэ. Хагалгаа болон үзлэгээс хамаарч цаганд өөрчлөлт орох боломжтой.
Эргэлтийн цаг
09:00-20:00. 20:00 цагаас хойш эргэлт оруулахгүй.
Хоолны цаг
- Өглөөний цай 08:00
- Өдрийн хоол 12:00
- Үдийн цай 16:00 /шингэн уух зүйл/
- Оройн хоол 18:00
10:00-11:00 цагаас хойш хэвтсэн тохиолдолд өдрийн хоол олгох боломжгүй болохыг анхаарна уу.
Яаралтай тусламж
Яаралтай тусламж хэрэгтэй үед сувилагчийн пост дээр байгаа сувилагчид хэлэх, эсвэл “Сувилагч дуудах хонх” дарах.
Унахаас сэргийлэх
- Орны хажуугийн хаалтыг үргэлж дээшлүүлж, хөдлөх эсвэл шилжих үед шаардлагатай тохиолдолд ажилтнаас тусламж хүснэ үү.
- Хүүхэд, өндөр настан, даралтын эм ууж буй хүн, биеийн ерөнхий сулралтай болон толгой эргэх зовуурьтай өвчтөнүүд унах өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарна.
Санал гомдол
Танд ямар нэгэн таагүй байдал эсвэл санал, хүсэлт байвал санал хүсэлтийн хайрцаг болон сувилагчийн пост дээр байршуулсан “Хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны QR кодыг уншуулан бидэнд санал хүсэлтээ илгээж болно. Мөн тасгийн ажилтанд мэдэгдэх, санал гомдлын дэвтэрт бичиж үлдээх боломжтой. Таны санал хүсэлт бүр бидэнд үнэ цэнэтэй.
WIFI / Интернэт холболт
mongolia hyundae 3,4F
