Үндсэн эмнэлэг

БНСУ дахь Хьюндай нэгдсэн эмнэлэг

Профессор Ким Бү Соб

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын Хьюндай нэгдсэн эмнэлгийн захирал, гэмтэл согогийн эмч, доктор, профессор.

“Би Монголд анх 2009 онд хүмүүнлэгийн ажлаар ирж байсан. Түүнээс хойш 2017 он хүртэл жил бүр хүмүүнлэгийн ажлаар нийт 9 аймагт, 10 мянга гаруй өвчтөн үзсэн байна.”

“Миний хувьд ихэвчлэн Монголд хийгддэггүй болон ховор хийгддэг мэс заслууд, давтан хагалгаануудыг түлхүү хийж, олон Монгол хүнд туслахын төлөө зорин ажиллаж байгаа.”

“Бид манай эмнэлгийг сонгон үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэдээ бүрэн эмчлэгдээд эмнэлгээс гардаг боломжийг олгодог эмнэлэг болгохын тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Бүх Монголчууд маань сайн сайхан зүйлсээр дүүрэн байж, эрүүл энх аз жаргалтай байгаасай хэмээн ерөөж байна.”

Хьюндай нэгдсэн эмнэлэг

БНСУ-ын Чүн-Анг их сургуультай боловсролын хамтын ажиллагаатай Хьюндай нэгдсэн эмнэлэг нь 1998 оны наймдугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Жилдээ давхацсан байдлаар 85 мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг, 408 ортой, 686 ажилтантай эмнэлэг юм.

Эмнэлэг нь Кёнги-Ду аймгийн Намянжү хотын Жинжоб-эп, Бунхен-ру 21 гудамжинд байрладаг.

Хьюндай нэгдсэн эмнэлэг нь Олон улсын эмчилгээний төвтэй бөгөөд Монгол өвчтөнд зориулсан тасагтай. Солонгос Улсад албан ёсны эрхтэй оршин суугч эсэхээс үл хамааран яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй үед дуудлага хүлээн авах 24 цагийн утастай.

Хьюндай нэгдсэн эмнэлэг нь 2009-2016 он хүртэл жил бүр 50-60 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголд эмнэлгийн үйлчилгээнээс алслагдсан хөдөө орон нутагт очиж, үнэ төлбөргүй эмчилгээ болон мэс заслын сайн үйлсийн аяныг нийт 39 удаа явуулж, 10 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Солонгос-Монгол эрүүл мэнд, нийгмийн халамжийн хамтын ажиллагаа Сөүл хөтөлбөрийн дагуу Монголын эмнэлгийн мэргэжилтнүүдийг Солонгост сургах ажил өрнүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв зэрэг олон эмнэлгийн 100 гаруй мэргэжилтнийг дадлагажих сургалтад хамруулаад байна.

Хьюндай эмнэлэг 1
Хьюндай эмнэлэг 2
Хьюндай эмнэлэг 3
Хьюндай эмнэлэг 4